Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.27

​Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй компанид орон сууц барих зөвшөөрөл олгоно

​Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй компанид орон сууц барих зөвшөөрөл олгоно

Засгийн газрын 212 тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан. Тус тогтоолоор  шинээр баригдах орон сууцны хороолол, хотхоны төлөвлөлтийн зөвшөөрлийг зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй компанид олгохоор болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлын хэсэг ахалж, Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоол буюу “Барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах тухай тогтоол”-ыг батлуулсан.

Тогтоолын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна. Ингэхдээ зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй орон сууцны хороолол, хотхон, цогцолбор барих компани, аж ахуй нэгжүүдэд газар олголт, барилгын тусгай зөвшөөрөл олгохоор боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар цаашид баригдах орон сууцны хороолол, хотхон бүрд сургууль, цэцэрлэг төлөвлөгдөж, заавал төлөвлөлтийн дагуу баригдах хатуу нөхцөл тавьсан тул жил бүр үүсдэг сургууль, цэцэрлэгийн хүртээмж тойрсон асуудлыг шийдэх суурь болсон байна.

Эх сурвалж: IToim.mn

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)