ТОЙМ 2022: "Давхар дээлийн" хязгаарлалтыг хүчингүй болгов
Хуучин он улиран одож, шинэ он айлчлан ирж байна. Бүгдээр өнгөрөгч оны алдаа, оноогоо цэгнэцгээе.
ДАВХАР ДЭЭЛИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу наймдугаар сарын 26-ны УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, "давхар дээл"-ийн хязгаарлалтыг хүчингүй болгосон юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө Засгийн газрын дөрвөн сайд л давхар дээлтэй байх боломжтой байсан юм. Өөрчлөлтийн дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналаар Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Ингэснээр УИХ-ын 10 гишүүн сайдын албыг давхар хашиж байна.
Эх сурвалж: Gogo.mn