Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

ТОЙМ 2022: Тэмцсэн жил

ТОЙМ 2022: Тэмцсэн жил

Хуучин он улиран одож, шинэ он айлчлан ирж байна. Бүгдээр өнгөрөгч оны алдаа, оноогоо цэгнэцгээе.

ТЭМЦСЭН ЖИЛ

Залуучууд төв талбайд цуглаж, уриа лоозонтой, томоохон хэмжээний хоёр ч жагсаалыг зохион байгууллаа. Үүний нэг нь 22 дахь өдрөө өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

Үнийн өсөлтийн эсрэг “Өөрсдөө хэмнэ, ажлаа хий” тайван жагсаал, нүүрсний хулгайн хэргийн эсрэг “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” уриа бүхий жагсаал энэ жилийн анхаарал татсан, хамгийн онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн.

Жагсагчдын дунд оюутан, төрийн байгууллагын ажилтан, хувиараа бизнес эрхлэгч, ахмад настан гээд нас насны төлөөлөл байв.  Оюутнууд үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө хичээлээ таслаад ирсэн, багш нар дэмжээгүй ч бас буруутгаагүй хэмээж байлаа. Харин төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчид "Монголын маргаашийн төлөө ажлаа хаяад ирсэн" гэсэн юм.

Эх орондоо элэг бүтэн, хүн шиг амьдрах боломж нөхцөлийг шаардсан залуус төсвийн үргүй зардлыг хэмнэх, шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулах, тогтолцоог өөрчлөх, нүүрсний хулгайд нэр холбогдсон улс төрчдийг зарлах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэв. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой жагсаалаар АТГ-аас нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авав.

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон Х.Баттулга, З.Энхболд, Х.Мандахбаяр нарын 17 хүний нэрийг зарлав.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав. Ингэснээр Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар боллоо. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ  дурдахын зэрэгцээ Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга зэрэг албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар боллоо.

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол болов.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)