Х.Нямбаатар: Эрээний хилийг нээх бэлтгэл ажлыг 1-р сарын 8-наас эхлүүлнэ
Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны дэд тэргүүлэгч, боомт хариуцсан даргатай цахимаар уулзжээ. Уулзалтаар хоёр орны боомтын чиглэлд баримтлах бодлого, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцсон байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргааны баримталж буй боомтод шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, 5G технологийг ашиглаж бараа солилцоог нэмэгдүүлэх саналыг тус улсаас тавилаа. Бид тавьж буй бүх санал хүсэлтийг хүлээн авлаа. Өлзий Цагаан дэл уулын боомтын асуудлаар тус улсаас санал мөн тавьж байна. Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрт чармайлт гаргаж ажиллана.
Аюултай ачаа, тэсэрч дэлбэрдэг бодисыг зөвхөн Эрээнээс дамжуулдаг. Тэгвэл цаашид БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас зорчигч ихээр нэвтэрдэг боомтуудаар аюултай ачаа нэвтрүүлэх нь зохимжтой бус гэж үзсэн байна. Энэ хүрээнд Ханги-Мандалын боомтоор энэ чиглэлийн бараа, ачаа тээвэрлэх боломжийг судалж, хийх боломжтойг илэрхийлсэн гэлээ.
Мөн БНХАУ-ын онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр нэгдүгээр сарын 8-аас зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээхээр болжээ.
Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан.
Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна. Цахим уулзалтын үеэр лавлаж сайн асуулаа. Хоёр талаас бүх бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд эхлээд Эрээн-Замын-Үүд боомтыг нээхээр болж байна.
Үүний дараа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал гэсэн дарааллаар боомтуудыг нээхэд бэлтгэн ажиллаж байна гэж ӨМӨЗО-ы талаас мэдэгдлээ. Бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд нээнэ. Бэлтгэл ажил хангагдахгүй бол хугацаа өөрчлөгдөх магадлалтай. Манай талаас бол бэлтгэл ажил бүрэн хангасан. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн гэлээ.
Sanuulga.mn
Хятадууд санаа сайтай ч хилээ нээгээгүйдээ.Цагаан сарынхаа хогийг монгол руу гаргах,гэжл нээж бгаадаа