Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

М.Энхсайханыг Хяналтын Засгийн газрын даргаар томилов

М.Энхсайханыг Хяналтын Засгийн газрын даргаар томилов

Ардчилсан намаас сөрөг хүчний үйл ажиллагаагаа зохион байгуулахад Хяналтын Засгийн газрын үйл ажиллагааг явуулах бүтцийн байгууллага болох Улс төрийн зөвлөлтэй болжээ. Тус хяналтын Засгийн газрын даргаар Ерөнхий сайд асан М.Энхсайханыг томилсон байна. 

Энэ талаар өнөөдөр /202212.28/ АН-ын дарга С.Эрдэнэ, Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ.

Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан энэ талаар “Ардчилсан намын Үндэсний бодлогын хурлаар улс төрийн нэгэн шинэ, сонирхолтой бүтцийг бий болгосон. Энэ нь Хяналтын Засгийн газар буюу Улс төрийн зөвлөл гэдэг байгууллага. Хяналтын Засгийн газар буюу сүүдрийн Засгийн газар гэх улс төрийн энэ хэлбэр өнөөдөр дэлхийн 30-аад улсад хэрэгжиж буй. Гол зорилго нь одоогийн үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Сөрөг хүчин болохын хувьд Ардчилсан нам Монголд ийм бүтцийн байгууллагыг анх удаа үүсгэн байгуулж байна” гэлээ.

Эх сурвалж: Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)