Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ц.Цэрэнпунцаг: Иргэдэд 1072 хувьцааг эзэмших эрхийг нээж өгнө

Ц.Цэрэнпунцаг: Иргэдэд 1072 хувьцааг эзэмших эрхийг нээж өгнө

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө. Тэрээр 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд өгөхөөр болж байгаа тухай мэдээллээ. Мөн 1072 хувьцааг иргэдэд эзэмших эрхийг нь нээж өгөх чиглэлийг Засгийн газарт олгох гэж буй талаар мэдээлэв.

Тэрбээр "Иргэдэд 1072 хувьцааг эзэмших эрх олгохыг зарим гишүүд эсэргүүцээд байгаа юм. Учир нь энэ иргэд хувьцаагаа зарчихна. Тэр хувьцааг нь зарим бүлэг этгээдүүд бөөнөөр нь авчихна гэсэн эрсдэл ярьж байна.

Гэхдээ иргэдийн хяналт тэр компани дээр байхгүй байсан учраас ийм асуудал үүссэн байх гэж бодож байна. Эдгээр иргэд хуулиараа хяналтын зөвлөл байгуулаад компанид хяналт тавих байсан. Хяналтын зөвлөл байсан бол ийм олон асуудал үүсэхгүй байсан. Хувьцаагаа эзэмших эрхийг нээж өг гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байна. Эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах нь Засгийн газарт нээлттэй. Хамгийн гол нь эзэд нь үйл ажиллагаанд оролцдог эрхтэй байя гэж байна" гэв.

Эх сурвалж: Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)