Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Монгол Улс “Даатгалын мэдээллийн сан”-тай болно

Монгол Улс “Даатгалын мэдээллийн сан”-тай болно

Монгол улсын хэмжээнд 2022 оны 3-р улирлын байдлаар ердийн даатгалын 15 даатгалын компани, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 62, даатгалын хохирол үнэлэгч 25 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч даатгалын компаниуд дундын мэдээллийн сангүй учир даатгуулагчдын түүхийг харах боломжгүй байх, нөхөн олговрыг давхардуулан олгох зэрэг хүндрэлүүд гардаг.

Эдгээр асуудлуудыг блокчэйн сүлжээгээр бүрэн шийдвэрлэхийн тулд Монголын даатгалын холбоо, ТЕО блокчэйнтэй хамтран “Даатгалын мэдээллийн сан” байгуулах хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Даатгалын компаниуд “Даатгалын мэдээллийн сан”-г ашиглан хоорондоо бодит цагийн горьмоор мэдээллийг солилцох, баталгаажуулах боломжтой. Блокчэйн сүлжээн дээр байршуулсан аливаа өгөгдөл, мэдээлэл устгах боломжгүй, хийгдсэн өөрчлөлтүүдийг бүх талууд шууд харах боломжтой дэд бүтэц юм.

Даатгуулагч таны бүртгэлтэй даатгалын компани “Даатгалын мэдээллийн сан”-г ашигласнаар Даатгалын үйлчилгээний хурд, хүртээмж үлэмж хувиар нэмэгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг хамгаалахаас гадна, бусад олон боломжуудыг бий болгоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)