Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-ын 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлана
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан -Монголын хөрөнгийн биржийн хувьцаа гаргахтай холбоотой хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуулиар ганц Хөрөнгийн бирж биш төрийн өмчид байгаа байгууллагын 34 хувь буюу хяналтын багцыг олон нийтийн хяналтад шилжүүлэхээр болсон. Энэ ажил амжилттай болсны дараа 66 хувийг олон нийтэд шилжүүлэх ёстой гэж Засгийн газраас үзэж байгаа. 2023 он бол төрийн өмчийг олон нийтийн хяналтад шилжүүлсэн он болно. Эрдэнэс Монгол компани байгуулагдаад 15 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүй. Цэвэр менежментийн компани болж олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох, төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах байсан. Цаашдаа "Эрдэнэс Монгол"-д уул уурхайн компаниудыг нэгтгэж, удирдлага менежментээр хангах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсын Баялгийн санг бүрдүүлэх томоохон компани юм. "Эрдэнэс Монгол" компани 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэг өгсөн. Одоо 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Нийт долоон газрыг 7 менежер удирдана. Нэгдүгээр сарын 2-16-нд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулна” гэлээ.