Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.15

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий этгээдийг төрийн удирдах алба болон тендер оролцуулахгүй байх хуулийн өөрчлөлтийг яаралтай хийхийг холбогдох албанынханд үүрэг болгожээ. Тодруулбал, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайдын алба хашиж байгаа этгээдүүдийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, төрсөн ах дүү нар нь тухайн этгээдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн дэд сайдаар ажиллаж байх хугацаанд төрд, төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдэд удирдах ажил албан тушаал эрхлэхгүй байх үүргийг өгсөн. Мөн эдгээрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдийг төрийн худалдан авалтын тендерт оролцуулахгүй байхыг үүрэгдсэн байна.

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хууль зүйн яам дараах хуулиудад өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа аж.

Нэгд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Хоёрт, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулна.

Гуравт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа аж.

Мөн дээр дурдсан улс төрийн албан тушаалтнуудын хуулийг өргөн баригдсан бөгөөд уг хуулийг даруй цэгцлэхийг Ерөнхий сайдаас үүрэг болгожээ.

Талбай дээр жагссан иргэд төрөөс хэдхэн зүйлийг шаардаж байгаа. Хамгийн нэгдүгээрт, шударга ёсыг шаардаж байна. Ард иргэдэд тэгш боломжийг шаардаж буй. Тиймээс Засгийн газраас бүх шатны үйл ажиллагаанд шударга байх зарчмыг баримтална. Ард иргэддээ тэгж боломж олгох зарчмыг баримтлан ажиллана гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)