Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой

Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой

ЭМДEГ-ын удирдлагууд "Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.
Уулзалтын эхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ “ЭМДЕГ 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хөхний хавдар, астма, хаван хөөх зэрэг 19 төрлийн гол нэрийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Эдгээр эмийг орон даяар Новартисийн албан ёсны дистрибьютор, салбар 200 гаруй эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэж байна.”

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудал 2023 онд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад ЭМДEГ-ын удирдлагууд болон "Новартис Аккесс хөтөлбөр" -ийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, "Новартис Фарм"-ийн Монгол дахь бүсийн менежер М.Солонго, "Новартис Аккесс"-ийн төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)