Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.15

Ц.Цэрэнпунцаг: Завхан, Говь-Алтайг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно

Ц.Цэрэнпунцаг: Завхан, Говь-Алтайг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно

2022 оны зургаадугаар сарын 17-нд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тойрогтоо ажиллах үеэрээ аймагтаа хийж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан байна.

Ц.Цэрэнпунцаг: Завхан, Говь-Алтайг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно

Завхан аймгийн төв Улиастай хотод БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц баригдах ажил эхэлжээ. 2023 онд барилгын ажлыг эхлүүлж 2024 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Завхан, Говь-алтай аймгуудыг 2024 он гэхэд хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлжээ. Улиастай хотоос Алтай хүртэл 174 км хатуу хучилттай замын ажил эхэлж, энэ зам баруун босоо чиглэлийн гол автозам байна гэж тооцоолсон аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)