Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Засгийн газар оноос өмнө Сонгуулийн хуулийг өргөн барина

Засгийн газар оноос өмнө Сонгуулийн хуулийг өргөн барина

Жагсагчдын 2 дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын тавьсан шаардлагын талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа МАН-ын бүлэг ээлжит бус бүлгийн хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн дагуу өргөн барь гэсэн чиглэлийг УИХ-ын 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн. Хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн барьж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Тэгвэл УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газар арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө  Сонгуулийн хуулийн төслийг оруулж ирэх үүрэг хүлээгээд буй.

Тодруулбал, тус тогтоолоор сонгуулийн системийг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх гэх мэт өөрчлөлтийг хийж Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барих ёстой аж.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хөгжлийн асуудлыг бодоод ч хэрэггүй. Өнгөрсөн найман удаагийн сонгууль явуулахад дандаа системээ сольж байсан. 2024 оны сонгуулийг жижиг 76 тойргоор явуулбал хулгай хийсэн мөнгөөрөө жижиг тойргоо худалдаад авчихна. Тиймээс сонгуулийг сонгодог систем рүү явах хэрэгтэй. Шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй. Холимог тогтолцоо руу явахгүй л бол улс төрийн намууд ч төлөвшдөггүй, нэг нэг тойргийг бодоод л мөнгө тараах арга зам хайж байна. Тиймээс Т.Доржханд гишүүн бид хоёр санаачлаад 2022 онд багтаж Засгийн газраас сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шинэ Сонгуулийн хуулийг оруулж ир гэдгийг 57 дугаар тогтоолоор үүрэг болгосон” гэсэн юм.

Эрх барьж байгаа намынхан сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх дээр санал нэгдэж, хуулийн төслийг явуулахаар болсон гэх. Гэхдээ судлаачдын хэлж буйгаар сонгуулийн холимог тогтолцоотой болсон ч мажоритарын хэмжээг бууруулахгүй бол хангалттай үр нөлөө үзүүлэхгүй гэнэ. Манай улс 2012 оны сонгуулийг холимог системээр явуулсан ч 48:28-ын харьцаатай байсан учраас үр дүнгээ өгөөгүй. Тиймээс мажоритарын хувийг бууруулж ядаж 50:50 болгох ёстой гэсэн саналыг салбарын судлаачид хэлж байгаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)