Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ж.Бат-Эрдэнэ: LRT төслийг хувьдаа дэмжихгүй

Ж.Бат-Эрдэнэ: LRT төслийг хувьдаа дэмжихгүй

2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ LRT төслийн талаар байр сууриа илэрхийлж, News.mn сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр уг төслийг дэмжихгүйгээ онцлоод, “LRT-ийн олон хувилбар бий. Урьд өмнө нь энэ салбарт ажиллаж байсны хувьд өөр түвшний янз бүрийн асуудлыг хийх гээд үзсэн.

Нэгдүгээрт, өнөөдрийн нөхцөл байдал, авто замын нэвтрэх чадвар хэр байгаа билээ. Хувь хүнийхээ хувьд уг төслийг дэмжихгүй байна. Дэмжмээргүй харагдаж байна. Хоёрдугаарт, Төсвийн тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн. Түгжрэлийг бууруулах ажлыг нэн тэргүүнд хийх нь гарцаагүй. Гэхдээ хийх ажил олон бий.

Авто замын түгжрэл бууруулна гэдэг нь авто замын нэвтрэх чадварыг сайжруулж, замаа өргөсгөх, зогсоол, хоёр түвшний уулзвар гэх мэт ажлыг хийвэл үр дүнтэй. Яармагийн түгжрэлтэй холбоотой асуудал орж ирж буй. Яармаг дээр болбол бид хоёр дахь гүүр барих, цаашаа “Мах комбинат” руу татсан зам бий болгох, хот тойрсон жижиг автобусыг нэмэх гэх мэт олон гарц бий” хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)