Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Скүүтэр түрээсийн үйлчилгээг гуравдугаар сараас нэвтрүүлнэ

Скүүтэр түрээсийн үйлчилгээг гуравдугаар сараас нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны 3-4 дүгээр сараас нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл тус ажлын хүрээнд ирэх онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх аж.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой”  гэв.

Төлбөрийн хувьд скүүтэр түрээсийн үйлчилгээг оруулж ирж буй хувийн хэвшил үнийг тогтоох бол нийслэлийн зүгээс үйлчилгээг нэвтрүүлэхэд л дэмжлэг үзүүлэх аж. Ийн дэмжихдээ явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж, зорчих замыг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Ажлын хүрээнд оруулж ирэх АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” хэмээх загварын уг скүүтэр нь 120 кг даацтай, 19 кг жинтэй, 25 км/цаг хүртэл хурдлах, усны хамгаалалттай,байршил тогтоогчтой, -16 градуст ажиллах чадвартай, бүтэн зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах боломжтой юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)