Осол их гардаг 20 суманд яаралтай тусламж үзүүлэх 20 цэг байгуулна
Эрүүл мэОсол их гардаг хэмээн тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэгийг байгуулж, тоног төхөөрөмжөөр ханган, эмч нарыг сургалтад хамруулж байна.
Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангайн Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас ирсэн 40 эмчийг өнөөдөр сургалтад хамруулж байна.
ЭМЯ-ны зүгээс яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэн, даатгалтайгаас үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэв.
Уг төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж буй аж.