Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Тогмидын Доржханд аа, нотол, бас дахин нотол! /Видео/

Тогмидын Доржханд аа, нотол, бас дахин нотол! /Видео/

 

Мань Т.Доржханд гишүүнийг Гочоогийн Ганболд гогодож байна. Яаж гогодож байна гэхээр, чи дөчин их наяд гэж худлаа ярилаа, түүнийхээ төлөө уучлалт гуй гэж гогодлоо. Тогмидын Доржханд Гочоогийн Ганболдод гогодуулах хүн мөн үү.

Өөрийн нь сайрхан ярьдагаар, зүүн ази, ер нь хөгжиж байгаа улсуудад эдийн засагчаар ажиллаж, энэ дэлхийн санхүү, тоо тооцооллыг бүрэн мэдэхтэйгээ болсоныг бид амнаас нь цөөн биш сонссон доо. Энэ нь үнэн.

 

Т.Доржханд бол хүнтэй уулзаад бизнес, төсөл юу байна гэж асуудаг хүн байна билээ. Хүмүүс бол сонин сайхан юу байна гэж мэндэлдэг. Эндээс л үзэхэд Т.Доржханд тооцоололд лав гаршсан хүн.

Ардын намын Генсек Д. Амарбаясгалан ч Т.Доржхандыг буруу бодож байна, хэлсэн дөчин их наяд бол үнэнд ойргүй тоо гэж буруутгасан. Доржхандаа одоо нотол оо, тэр дөчин их наяд аа. Гантулга байх аа, товариштайгаа телевизээр самбарт зогсоод ярьсаныгаа бүр илүү төгөлдөр, гайхамшигт төгс болгож ард түмэндээ ойлгуул аа.

Эс тэгвэл наад Д.Амарбаясгалан,  Г.Ганболд нар чинь өөрийг тань худалч хүн гэж ард түмэнд зарлаад байна. Яармагын тоосон дунд нүүрсэн царайтай болтлоо шахуу харлаад, намайг сонгооч ээ гээд арван зургаан онд явж байсаныг тань ард түмэн мэднэ.  Тийм ч учраас хорин онд өөрийг тань сонгоод гаргаад ирсэн. Өөрийн чинь шүүмжлээд байгаа Х.Баттулгын унаган тоонот Яармагынхан өөрт тань итгээд л гаргаад ирсэн. Тэгэж явахдаа худлаа яриагүй болохоор чинь сонгосон биз.

Ер нь Доржханд, нэг юмыг бодох хэрэгтэй. Энэ Ардын намынхан өөрөөр чинь тоглоод л байгаа юм биш биз гэдгийг. Сая нохойд барьдаг мод болгосон, өөрийг чинь. Х.Нямбаатар сайдыг Үндэсний телевизээр жагсагчид нүүрсний хулгайчаа зарла аа гэж шахлаа .

Мань Хууль зүйн сайд сая Т.Доржханд гишүүн бараг хэлчихлээ дээ гээд “нотолж” байгаа юм. Х.Баттулгыг зарлуулж байгаа юм. Тус авч байгаа юм. Тэгсэн мөртлөө Ардын намын аваргууд дөчин наядын хулгай байна гэж хэлснийг чинь худлаа гээд байгааг харахаар үнэнхүү хоржоонтой. Д.Амарбаясгалан чинь ТИС төгссөн байх, Г.Ганболд чинь аймгийн Засаг ноён л байсан хүн.

 

Тэгэхэд Т.Доржханд чинь дэлхийн эдийн засгийн ухааны сургуулиудыг дүүргээ биз дээ. БЭТ Ж. Ганбатыг Сангийн яаманд хамт олон жил ажиллалаа, энэ гэрээнүүдийн но-г эрхбиш чи минь мэднэ, ичмээр юм байна шүү дээ гээд үглээд сууж байна лээ, Т.Доржханд. 

Тогмидын Доржханд гишүүн минь өөрийг тань худлаа ярьлаа гээд байгаа хүмүүсийг ичтэл нь нотлоод өг, илүү гэдгээ харуул, бас дахин нотлоод өг, дөчин их наядыг. Хэрэв тэгвэл “Т.Доржханд дөчин их наядыг төгс баталсан нь“ гэдэг түүх Монголын улс төрд алтан биш гэхэд Хүрэл үсгээр тэмдэглэгдэн үлдэх болно.                                                  

З. Баяраа

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)