Б.Чойжилсүрэн эвэр хошуулан ярьсаар, эрчим хүчний салбар шалан дээр хөлбөрсөөр
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэж Монголд хамгийн бэлгэгүй үгтэй, эвэр хошуулсан хүн байх юм. Салхи хэрэгтэй, утаа хөөнө, салхи хэрэггүй, дааруулна. Тог хязгаарлана, өөр арга байхгүй. Үнэнээ л хэлье, эрчим хүч хүнд байна. Алдагдал замаа алдсан гэх мэт үгсийг сүүлийн он жилүүдэд Монголын ард түмний урмыг хугартал хэлж ирэв. Тог хязгаарлана, гэхдээ бага хязгаарлахыг хичээнэ . Тэр бүү хэл эрчим хүчний шинэчлэлээ зогсоочихоод дулааны үнээ нэмэгдүүлээд барсангүй Түүний үгээр бол Засгийн газар, Шадар сайд Т. Доржхандын амлаж авсан эрчим хүчний салбарын шинэтгэл, өөрчлөлт, дэвшил нэгэнт зогсжээ. Салбарын сайд өөрөө ингээд хэлж байна шүү дээ. Хүн төрөлхтөн хөгжсөөр, манай нийслэл тогоо таслаастай байсаар. Б. Чойжилсүрэн муу үг, эвэр хошуулсаар Засгийн газарт суусаар. Гэтэл түүний өөрийн нь бизнес барилга барих ажил Улаанбаатарыг бүрхсэн, уулан дээр хүртэл гантиган ширэнгэ, тэнгэр баганадсан байшингаа барьсаар. Зайсангийн амаад, уулын тагт тулгаад босгосоор, барьсаар, тэндхийн оршин суугчдын машины түгжрэл, өтгөрлийг дээд цэгт нь тулгаж аргыг нь барсаар. Ингэж өөрийн бизнесээ ууланд хүртэл босгож байгаа шигээ, уг ажил болгож амласан салбараа өөд нь татмаар. Гэтэл түүний ягштал барьдаг өндөр өндөр байшингийн нь үзүүлэлтээс эрчим хүчний салбар таг эсрэг шалны үзүүлэлттэй байгааг Б.Чойжилсүрэн эвэр хошуулан ярьсаар, эрчим хүчний салбар шалан дээр хөлбөрсөөр, өдөр сар явсаар байна.
Чойжоо сайд хэлсэн ӨВӨЛ БОЛОХ НЬ БҮР Ч ТОДОРХОЙ гэж. Тэр ТОДОРХОЙ нь өмнө ирчихлээ. Харин тэр ТОДОРХОЙДОО ТОРОХГҮЙ БАЙХ бэлтгэлээ базаажчадсангүй бүдэрлээ одоо мөн ТОДОРХОЙ дүгнэгдэх нь. Харъя даа...










