Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Шударга комиссаруудад амжилт хүсэж байна, ард түмэн чинь!

Шударга комиссаруудад амжилт хүсэж байна, ард түмэн чинь!

Хуулийнхан 17 этгээдийг зарлаатахлаа. Асуудал буй учир зарласан биз ээ. Нүүрсний хулгайд “гар дүрсэн” нь тогтоогдох учир зарлаа байлгүй. Гэхдээ шүүх дээр очиж л нүүрсний хулгайч гэж тогтоогдоно гэж АТГ-ын эрх мэдэлтэн хэлж байна. Энэ учиртай үг ээ. Улс төртэй үг. Улс төрийн эрх баригчид эдгээр 17-г дотоод учир шалтгаантай зарлаж байгаа юм. Ажиглая л даа.

Ш.Раднаасэд сэжиг таамагт огт байхгүй байж байгаад л зарлагдаад гараад ирлээ. Энэ залуу намынхаа дотоодод адлагдаад удаж байгаа. Тэр нь Генсектэйгээ нутаг нэгийн учир. Говь-Алтай аймагт нэр дэвших донтнуудын л золиос. Нүүрсний асуудал тусдаа. Д.Амарбаясгалан гэдэг хүн Раднаасэдийн хонгыг ураад удаж байгааг улс төрийг ойлгохтойгоо бүхэн мэднэ. Ш.Раднаасэд одоо нүүрсэнд холбоогүй бол тэрийгээ эхлээд тогтоо.

Хоёрдугаарт хуульч нь үнэн юм бол, эрх зүйгээ мэддэг, АТГ-д ажиллаж байсан чинь үнэн бол Генсекийнхээ гэгээн биш асуудлуудыг гаргаж тавих хэрэгтэй. Генсекээрээ дээрэлхэж ирсэн хүн чинь, Засгийн газрын гал тогооноос бас давхар давхар дарамтлаад эхэлжээ, Раднаасэд ээ. Ц.Анандбазар гэдэг хүн бол асуудалд холбогдож дуусдаггүй хүн байна.

Саяхан Ерөнхий сайд түүнийг З.Энхболдтой хор найруулж, “нүүрсэнд нөхцдөг” гэж хэлсэн нь хэвлэлээр гарсан. Нотлогдлоо. Ардчилсан намаас УИХ-ын спикер хийж асан З-тэй Анандбазарыг “Сод Монгол газ” гэдэг компаниар хувь эзэмшил, ах дүүгээр холбоотой гэдгийг хэвлэл мэдээллээр барим тавим бичиж байна. Бас дүү Ц.Дэлгэрмаагаараа холбогдуулан “Монголиан силикон валли” компанийг УИХ-ын дарга Г.Занданшатартай хамтран эзэмшдэгийг мөн л нотлон өгүүлсэн байна лээ.

Ц.Анандбазар гэдэг хүн ингэж УИХ-ын дарга нартай дөрөө, түрийвч харшуулан тарвалздаг хүн. Түүнийг саяхан шатахууны бизнест зүй бусын бизнес үлгэртэй байгааг Засгийн газар таслан зогсоож, хуулийн арга хэмжээ авсан. Гэтэл одоо З. Энхболдтойгоо нүүрсний хулгайчид нэрлэгдлээ.

Ц.Анандбазар одоо тэр Булганынхныхаа зөвлөөд байгаагаар УИХ-саа болих хэрэгтэй. Г.Занданшатар ч хамгаалахаа болих хэрэгтэй. Ямар их ацаг өгөө аваа вэ. Цэдэвийн Сэргэлэн гэдэг хүн нэгдүгээр хүний чигийн хүн байх. Хилийн асуудал хариуцсан газар Х.Нямбаатар нэг хүн томилсон, тэр дор нь олиод нэгдүгээр хүнээр хөөлгөсөн гэж дуулдсан. Хил асуудалдаа хөндийрсөн ч ийм ойр хүн байна, тэр. Гуравдугаар хүн түүнийг зориуд “хилээ мэдэж байгаа, хилээр гарсаныг, гаргалцсаныг мэдэж байгаа” гэж онилсон байх талтай. Дорнод нутгийн хилийн чигт дорвитой ажиллаж байсан түүнийг анх Доржийн Одбаяр дээш шидэж, дэлэмд ойр болгосон гэдэг. Энэ хүн ихийг ярих байх аа. Юутай ч тэр намынхаа дотоод дайн дотор орооцолдов, нүүрсний асуудлыг хилийнхээ чигт мэддэгээрээ шалгуулахаар болов бололтой. Ерөнхий  сайд шатахууны асуудлыг их анхаарч байгаа анзаарагддаг.

Баагаагийн Баттөмөр нар монополь бензин нийлүүлэлтээрээ ноомой ард түмнийхээ дээр завилаад, ноцтой нүүрсний асуудалд хумс шургуулсан л болоод комиссар Гаваасүрэнгийн Азжаргалын гүйцэтгэх албатууд үнэр шиншээ олоо байлгүй дээ. Ардын намын дотор ийм анир агаартай улс төр явж байна. Дээр доороо тэнцэх, дэм холбоосоо эвлэх гэсэн, тэсрэх үү, болих уу гэсэн л “юм”  яваад байна. Нанзадын Наранбаатар билүү дээ, гишүүн байна, тэр бол Х.Мандахбаяр,  Ажнай, Бадраа нартай л холбоотойн учир нүүрсэнд хутгалдаж байгаа. Дам, дам бус нэг сэжмийг өнөө маргаашгүй гаргаад тавих байлгүй дээ.

Ардын намаас нүүрсний хулгайд нэрлэгдсэн эдгээр нөхөд иймэрхүү л улс төрийн “хонгил гудмаар” явж байна. Тодроод тодроод явих биз ээ. Монголын хууль хяналтын шударга комиссаруудад амжилт хүсэж байна, ард түмэн чинь.      
 

Ж.Гэгээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)