Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана.