Пап ламд хүндэтгэл үзүүлэх гэсэн мянга мянган хүн олон цаг дугаарлаж байна

Гэгээн ширээт улсын тэргүүн, пап лам Францис даваа гарагт /2025.04.21/ 88 насандаа таалал төгссөн. Түүнийг оршуулах ёслолын бямба гарагт /2025.04.26/ хийнэ. Францисын шарилд хүндэтгэл үзүүлэх гэсэн мянга мянган хүн гэгээн Петрийн талбайд олон цагийн турш дугаарлан зогсож байна.
Ватикан түүний хүсэлтийн дагуу шарилыг нь ямар нэгэн гоц гоёл чимэглэлгүй, өөрийнх нь хувцсыг өмсгөж гэгээн Петрийн сүмд байршуулжээ. Түүний шарилыг баасан гарагийн /2025.04.25/ орой хүртэл тус сүмд байрлуулах юм. Өмнөх үеийн пап ламуудаас ялгаатай нь түүний авсыг тавцан дээр тавиагүй байна. Францис пап лам байхдаа оршуулах ёслолын дүрмийг хялбарчилж, авсыг тавцан дээр гаргаж тавьдаг байсныг зогсоосон юм.
Түүний оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп, Их Британийн хааны гэр бүл, Ерөнхий сайд Кеир Стармер, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, албан тушаалаа өгч буй Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гэх мэт дэлхийн удирдагчид оролцоно.