Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.24

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан П.Цагаан ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан П.Цагаан ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

"Ачит ихт" компаний хувьцаа эзэмшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гадаад улсад эмчүүлж байсан эмчилгээгээ дуусгаад  эх орондоо иржээ. Энэ талаар "Ачит ихт" компанийн хэвлэлийн төлөөлөгч, "АIC хувьцаа эзэмшигч П.Цагаан эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирсэн " хэмээн мэдэгдсэн байна.

Түүнийг гадаадад эмчлүүлж байхад нь баривчлах тогтоол гарч, интерполоор  эрэн сурвалжилж байсан юм.  Харин энэ оны нэгдүгээр сард П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлж, улмаар Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх мөн сарын 07-ны өдөр хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, прокурорын саналыг үндэслэн П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)