Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.21

Х.Нямбаатар: Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай

Х.Нямбаатар: Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай

УИХ-ын гишүүн Б.Жаргалан өнгөрөгч долоо хоногт төсөвт өртөгийг нь өөрчлөх замаар нийслэл хэд хэдэн бүтээн байгуулалтынхаа зардлыг тэлж байгааг шүүмжилж, "Нийслэл галзуурч байна" хэмээн онцолсон юм. 

Тэрбээр 32 км камыг 2.3 их наяд төгрөг буюу нэг километрын зардал нь 74.5 тэрбум төгрөг байна хэмээн жиргэсэн юм. Энэ нь хотоос Туулын хурдны замыг барих төсөвт өртгийг 300 тэрбумаар нэмэгдүүлэх шаардлага үүссэн талаараа зарласантай холбоотой шүүмж байв. 

Харин хотын дарга Х.Нямбаатар "Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй.

2013 онд зарлагдаж 2014 онд ажил нь эхэлж 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй. Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр 4 эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. 

Саяхан шинээр баригдсан 400 метр 6 эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг. Яг энэ ханшаар бодоход 10км гүүрэн байгууламж дангаараа 2 их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь 6 эгнээ 32км бөгөөд үүнээс 13км гүүрэн байгууламжтай юм. 

Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан. Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай" гэсэн хариултыг Б.Жаргалан гишүүнд өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)