Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.14

Шударга ёс хаана байна!

Шударга ёс хаана байна!

Одоогоос жил гаруйн өмнө НОГООН АВТОБУСНЫ гэх дуулиан дэгдэж, нийслэлд үйлчилгээнд явуулахаар оруулж ирсэн автобуснууд шинэ биш хуучин “капитал” автобуснууд болох нь тогтоогдсон. Энэ үнэн ил болмогц олон нийт ч бухимдаж, хууль шүүхийн байгууллагынхнаас гэм буруутнуудыг даруй тогтоохыг шаардаж эхлэв.

Нийт 810 автобусыг өндөр өртгөөр худалдан авахаар гэрээлсэн байдаг. Гэвч хуучныг шинэ мэт болгож, дундаас нь хэсэг нөхөд тийм айхавтар ЦАВЧАА хийсэн байгаа юм. Улмаар "Цавчаа ногоон"-ы шүүх хурал жил орчим үргэлжилсний эцэст өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 09-нд сайд асан Ж.Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгажээ.

Өөрөөр хэлбэл "Цавчаа ногоон" автобусны хэрэгт хэн ч ял үүрэхгүй байх шүүхийн шийдвэр гарлаа. Илт том хулгай, авлигын гэмт хэрэг өрнөсөн байхад шүүх нүдээ анин, шударгын эсрэг зогслоо.

Олон түмэн уг хэргийн явцыг чих, нүд тавин ажиглаж байсан ч нэмэр болсонгүй. Шүүхийн шийдвэр эцэстээ хүлээлтээс өөр гарч, ард түмнээ ч томхон доромжилчих шиг боллоо. Энэ дүр зургаас харахад энэ нийгэмд шударга ёс тогтож, авлига хулгай хэзээ ч арилахгүй нь бололтой, халагламаар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)