Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.14

Улаанбурханаас сэргийлж Даланзадгадын цэцэрлэг, сургууль цахимд шилжлээ

Улаанбурханаас сэргийлж Даланзадгадын цэцэрлэг, сургууль цахимд шилжлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан, тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдсан.

Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ,

  • Даланзадгад сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийг дуустал хугацаанд цахимд шилжүүлэх
  • Аймгийн хэмжээнд тэмцээн, уралдаан, дугуйлан, секц, олон нийтийн үйл ажиллагааг 18-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулахыг 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хязгаарлах
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх.

Улаанбаатар хотын хувьд улаанбурхан өвчний гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаад байгаа юм. Тэд бүгд Вьетнам улсад аялаад ирсэн өгүүлэмжтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)