Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.14

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!

2019 онд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдон ажиллаж байгаад 2023 оны 12 сарын 28-ны өдөр буюу УИХ-ын сонгуулийн жил эхлэхээс өмнөхуулийн дагуу УИХ-д нэр дэвшихээ илэрхийлж, өөрийн хүсэлтээр Ерөнхий аудиторын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбат 4 жилийн хугацаанд ажиллахдаа Үндэсний аудитын газрыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дүүргэсэн төдийгүй тэрбээр үүрэгт ажлаа өгөөд хоёр жил болж байгаа ч түүний ажилд томилсон хамаарал бүхий этгээдүүийн нөлөө өнөөг хүртэл арилаагүйгээр барахгүй ҮАГ-ын одоогийн  дарга Д.Загджавтай тамга тэмдэгээ “булаацалдаж, Аудитын ерөнхий газрын коридороор хөөцөлдөх хэмжээнд хүртлээ асуудал үүсчээ. 

Д.Занданбатын хувьд 2023 онд говийн бүсэд нэр дэвшихийн тулд ерөнхий аудиторын ажлаас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөс өмнө ээлжит “нэгдүгээр нууц амраг”-аа Үндэсний аудитын газрын Тамгын газар, “хоёрдугаар нууц амрагаа” Стратеги төлөвлөлтийн газарт, “гуравдугаар нууц амрагаа” Аудитын газрын зардлаар хятад сургаж байгаа гэх яриа, хэл ам энэ байгууллагаар ил далд “цуурдаг” гэнэ. 

Мөн Д.Занданбатын жолоочийн хүү Аудитын ерөнхий газар ажилладаг байна. 

Д.Занданбатын 2020 онд байгууллагынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, байж болох бүхий л албан тушаалдөөрийн хамаарал бүхий этгээдүүд, амраг саднаатомилж чадсан сүйхээтэй эр гэх.  Мань Д.Занданбат Хүний нөөцийн хэлтсийн дарга “амраг”-ын томилгооны асуудлаас болж Ерөнхий аудитор Д.Загджавтай  маргалдаж сүрхий муудалцсан төдийгүй үүндээ шаралхаж энэ оны 5 сард Д.Загджавыг “зайлуулж”, түүний оронд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэг болох Ц.Энхжавхлангийн анкетыг барьж, түүнийг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн үүдийг сахиж суугаагэх яриа гарсан байна. 

Д.Занданбат Ерөнхий аудиторын ажлаа хүлээлгэж өгөөд жил гаруй болж байгаа ч өнөөг хүртэл 11-84улсын дугаартай аудитын байгууллагын машиныг “унаж”, аудиторын хангамж эдлэн, эрх ямбаа алдаагүй байдаг гэдгийг сонсоод   уйлдаггүй гэдэг нь энэ байх даа гэж бодох. 

Д.Загджав Ерөнхий аудитороор томилогдохоос өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга байхдаа аудитын шалгалтара их хэмжээний төлбөр ялдарт орж, түүнийг нь Д.Занданбат “аргалж, дарж” өгсөн учраас өдийг хүртэл ийм эрх ямба эдэлдэг байх гэсэн шуум аудитын газраар “явдаг” гэнэ. 

ҮАГ-ын одоогийн дарга, Ерөнхий аудитор Д.Загджав ч гэсэн мөн л хүүхэн шууханы “асуудал”-д орооцоломтгой нэгэн гэх. Төрийн албаны шалгуур шаардлагыг хангаагүй 2000 оны охид бүсгүйчүүдийг ажилд авдаг гэх яриа ч чих дэлсэх. 

Ийнхүү Монгол Улсын хэмжээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий төрийн аудитын байгууллага болох  Үндэсний аудитын газрыг хамаарал бүхий этгээдүүд, амраг садангаараа дүүргэсэн хуучин, шинэ дарга хоёр даргын асуудлыг нэг талд нь гаргахгүй бол “албан тушаал, амрагаа булаацалдсаар” үндэсний хэмжээний байгууллагын НУРААХАД хүрэх эрсдэл бий болох бий дээ гэж учир мэдэх хүмүүс халаглаж сууна. 

Ингэж төрийн байгууллага удирдаж байгаа атлаа хувийн компани мэт дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож байгаа дээрх албан тушаалтнуудыг АТГ, ЭЦГ-аас нэн даруй шалгаж, гэм бурууг нь тогтоох нь зүйд нийцэх буй за. 

А.Галт

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)