Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.12

Чуулга дагуулахад ч төсвийн мөнгө урсаж л байгаа даа!

Чуулга дагуулахад ч төсвийн мөнгө урсаж л байгаа даа!

Монгол Улсын Морин хуурын чуулга Прагад "Сэрсэн тал"-аа эгшиглүүллээ. Ерөнхийлөгч БН Чех улсад айлчилж байгаа учир Морин хуурын чуулга ч бас дагалдан очжээ.  Ер нь айлчлал бүрд дагалдан явж байгаа.

Энэ нь нэг талаараа олон улсад морин хуур, Монгол өв соёлоо сурталчлан таниулж буй сайн үйл боловч нөгөөтэйгүүр иргэдийн татварын мөнгө л зарлалд нь урсаж байгаа хэрэг л дээ.

Морин хуурын чуулга багаар бодоход л 30 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хүмүүсийн нислэгийн ирэх очих зардал болоод байр хоолны зардалд чамгүй мөнгө "урсдаг" байж таарна. Иргэд нь энд татварын дарамтаас болж уйлж сууна. Гэтэл тэнд Төрийн тэргүүн нь татварын мөнгөөр чуулга дагуулан явж, учиргүй аархаад л...

Морин хуурын чуулга аваачиж эгшиглүүлэхэд л гадаадынхан Монголыг өөрөөр харах юм биш. Цогц соёлын бодлого хэрэгтэй. Тэр нь Соёлын яамны ажил. Юун төлөө тусгайлсан яам байгууллаа даа.

Төр нь шаардлагагүй зардлаа хэмнэнэ л гээд байгаа. Гэвч бодитоор хэмнэж байгаа зүйл огт харагдахгүй л байх шиг. Энэ мэт иргэдийн татварын мөнгө хэн нэгнийг зугаацуулахад, Европчуудыг алга ташуулахад урссаар л байх уу...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)