ЦЕГ: Насанд хүрээгүй хүүг хүчирхийлэхийг завдсан хоёр эмэгтэйг шалгаж байна

Өчигдөр /2025.03.10/ олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн "Гуравдугаар сарын 7-ны орой 21:30 цагийн үед хүү маань сургуулийн бэлтгэлээ тараад, такси барьсан. Тус таксинд хоёр эмэгтэй байсан бөгөөд хоёул нийлж, хүүгээс маань ёс бус зүйлс асууж, хүчирхийлэхийг завдсан байна" гэж мэдээлсэн.
Энэ гомдлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Уг асуудлын тухай цагдаагийн байгууллагаас хохирогчтой холбогдсон. Мөн санал гомдлын дагуу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хоёр эмэгтэйг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэлд оруулж шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.