ТТТ-ийнхэн дураараа дургисаар...

“Тавантолгой түлш” компани 1 тэрбум 900 сая төгрөгөөр оффисоо цэвэрлүүлэх тендер зарласныг хэвлэлүүд онцлоод эхэллээ. Утааг бууруулна гэж 1.1 их наядыг үр ашиггүй зарцуулсан ч тэд “ухаажихгүй нь”. Шахмал түлшнээс болж 17.300 иргэн угаартаж, 743 иргэн амь насаа алдсаныг бид санаж байгаа.
Нийслэлийн утаа гамшгийн түвшинд хүрсэн. Энэ өвлийг иргэд арай чүү л давсан. Энэ бүхний гол зангилаа нь чанаргүй шахмал түлш болоод “Тавантолгой түлш” компанид нуугдаж байгаа. “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд хэрхэн дураараа дургиж, өөрсдийгөө хүртэл шагнаж, утаагаар мөнгө хийж баяждагийг хэвлэлүүд ил болгочихсон, хотын дарга ч “үнэр аваад” шалгалт, аудит оруулаад эхэлсэн.
Гэвч “Тавантолгой түлш””-ийнхэнд ёстой л юу ч наалдахаа байжээ. 2 тэрбум орчим төгрөгөөр цэвэрлэгээ хийлгэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгж байхаар угаартаж амь насаа алдсан иргэдийн гэр бүлд дэмжлэг үзүүлмээр юм. Тэр нь ононо. Та бүхэн ядаж угаартаж амь насаа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл ч илэрхийлээгүй байгаа шүү...