Ц.Баатархүү: Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн технологийн төвийг байгуулах ажлыг эхлүүлсэн

"Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги" анхдугаар чуулган төрийн ордонд болж байна.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү:
-Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Бид 14 томоохон төсөлд хувь нэмэр оруулахаар ажиллаж эхэлсэн. Эхний ээлжид 24 томоохон төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Хиймэл оюун ухаан монгол улсын гол хөгжлийн ДНХ гэж үзэж байна. Дижитал шилжилтээр хоёр зүйлийг хийж болно. Нэгдүгээрт, Салбар болгон бүтээмжээ нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт хиймэл оюун ухааныг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэмнэ. Бид бүхий л салбарт бүтээмжтэй байхын тулд одоо байгаа хиймэл оюунуудыг ашиглана. Цаашдаа бүтээмжтэй байхын тулд гадаадаас ажиллах хүчээ бэлтгэнэ.
Монгол Улс хиймэл оюуныг хэрэглэгч улс. Илүү бүтээгч улс болохын тулд ямар салбарт илүү хөрөнгө оруулах вэ? Төр ямар бодлого гаргах вэ гээд хэлэлцүүлэг өнөөдөр өрнүүлж байна. Бидний хэрэглэдэг эдгээр технологи маш их эрчим хүч зарцуулдаг. Иймд хиймэл оюунд суурилсан мэдээллийн технологийн ХАБ-ыг байгуулах чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна.
Төр олон хууль журмуудаар хааж боогдуулахгүй. Харин нээлттэй, чөлөөтэй судалгаа хийх боломжоор хангана. Хатуу дэд бүтцийг нь шийдэж өгнө. Судалгаа шинжилгээ хийхэд нь тодорхой хэмжээний төсөв босгоход нь хамтран ажиллана. Түүнчлэн энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа аж ахуй нэгжүүдэд татварын онцгой дэмжлэг үзүүлэх зэрэг энэ бодлогыг тойрч ярилцаж байна.
Хиймэл оюун ухаан хүний цагийг хэмнэж байгаа, салбарын бүтээмжийг сайжруулж, зардал бууруулах ач холбогдолтой. Тухайлбал, уул уурхайн салбарт хиймэл ухааны хэрэглэж байгаа тохиолдолд хайгуулын зардал 30-40 хувь буурч байгаа гэх судалгаа байна. Түүнчлэн эрүүл мэндийн зардал бас буурч байгаа дүн байна гэв.