Хүүхдийн эрхийг хамгаалсан чухал шийдвэр гаргаж чадлаа

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын морин уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж, уралдуулахыг хориглов. Энэ нь олон нийтийн таашаалд нийцэж, хүүхдийн эрхийг хамгаалсан маш зөв шийдвэр боллоо. Ерөнхий сайдын хувьд ч ард түмнээсээ оноо авах нэг том нүүдлээ хийчих шиг боллоо.
Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан маш том жагсаал зохион байгуулагдсан. Үүний ард улс төрчдийн болоод томоохон уяачдын маш том эрх ашиг нуугдаж байсан нь тодорхой. Хэсэг л Монголын ард түмэн хоёр хуваагдаж талцлаа. Гэвч Засгийн газар оновчтой шийдвэрээрээ энэхүү талцлыг нэг тийш нь болгож байх шиг байна.
Ялангуяа Ерөнхий сайд зоригтой алхам хийж чадлаа. Хууль тогтоогчдын дунд бүр түүний танхимынхны дунд ч уяач улс төрчид олон. Тэдгээр хүмүүс хаврын морин уралдааныг мөн илтэд дэмжиж байсан бол Ерөнхий сайд харин хариуг нь томхон барьж, амыг нь хааж чадлаа. Нэг ёсондоо зангаргаа харууллаа. Хамгийн гол нь хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж чадсанд нь талархууштай.
Засгийн газрын шийдвэрийг томоохон уяачид эсэргүүцэж л байгаа харагдана. Цаашид ч эсэргүүцсэн үйлдлүүд олон гарах биз. Гэвч нэгэнт төрийн шийдвэр гарсан тул дагахаас өөр замгүй. Уяачдын хурдан морь уралдуулах эрхийг нь хязгаарласангүй. Хамгийн гол нь хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж, 18-аас дээш насны хүнээр л морио унуул гэлээ. Тэр нь ч угаас зөв.
Өвөл хаврын морин уралдаанаас болж маш олон хүүхэд бэртэж, гэмтэж амь насаа алдсан дүн мэдээ гарсныг бид бишгүй л харлаа, сонслоо. Одоо энэ завхралд цэг тавих цаг нь эрхгүй болсон биз. Цэг тавьж чадлаа ч гэж харж байна. Эцсийн эцэст хүүхэд хамгийн чухал нь...