Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.29

Гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас баржээ. Эл харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан байна.

ЦЕГ-аас хэргийг тодруулахад, угаартаж амиа алдсан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй бөгөөд хэрэг гардаг өдөр гурван хүүхэд болон өөрийн төрсөн ах, хамаатныхаа нэг хүүхэдтэй хамт зургуулаа хонож байгаад бүгд амиа алдсан байна. Талийгаач эмэгтэйн том хүү нь цэргийн алба хааж байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)