Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.02.05

Намраас хойш нэжгээд "фэйлдсэн" Л.Энх-Амгалан сайд салбараа нэг л "доторлохгүй" байх шиг

Намраас хойш нэжгээд "фэйлдсэн" Л.Энх-Амгалан сайд салбараа нэг л "доторлохгүй" байх шиг

ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан салбараа мэдэж, мэдэрч ажилламаар байна. Боловсролын сайдын суудлаа сэлгэж, өөр яамны бошго атгаснаасаа хойш тэрбээр нэг л болж өгөхгүй байх шиг. Намраас хойш хоёр ч удаа том "фэйлдлээ".

Нэгдүгээрт, тэрбээр өөрөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монгол Улсын иргэдийг ажилтай, орлоготой байлгах талын бодлого, чиглэлийг тодорхойлох ёстой хүн байтлаа түүнийгээ умартаж, үүргээ үл ухамсарлаж, гадаадаас ажиллах хүчнийг их хэмжээгээр, татваргүйгээр оруулж ирэх хуулийг батлуулахаар зүтгэсэн. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө албыг үгүйсгэсэн, үнэ цэнэгүйдүүлсэн гэсэн үг. Монголоор нэг ажилгүй, ажил горилсон залуус байна. Тэдгээрийг ажилтай, орлоготой болгож, цалин хөлс, нөөц боломжийг нэмэгдүүлэх нь Л.Энх-Амгалан сайдын нэн тэргүүний үүрэг байлтай.

Хоёрдугаарт, Л.Энх-Амгалан хүүхдийн эрхийг уландаа гишгэж, олны бухимдлыг төрүүллээ. Хаврын морин уралдаан бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гээд олон түмэн эсэргүүцэж байхад мань сайд "Би багаасаа морь унасан, гэмгүй" гэж ирээд л дэмжсэн агуулга илэрхийлж, мэдээлэл хийж байх жишээний. Уг нь ХНХ-ын сайд гэдэг чинь гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө дуугарах, дуу хоолойгоо илэрхийлэх ёстой "нэг номерын хүн" юм л даа. Гэвч сайд маань үүнийг ухамсарласангүй. Ийнхүү тэрбээр хоёр удаа том бүдэрлээ.

Түүний эл үйлдлүүдээс харвал тэрбээр шинэ сайдын ажилдаа нэг л сайн "идээшихгүй" байгаа бололтой. Нийгэм ч тийн харж, дүгнэж, шүүмжлэл дайж байх шиг. Боловсролын салбарыг олон жил удирдсан түүнд хайрцагнаасаа гарахад хэцүү л байгаа бололтой. Хэцүү байвал бас чадах хүнд нь зайгаа тавихын ээлтэй гаргалгаа ч бас бий шүү дээ...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)