Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.02.02

Менингококкт халдвараар өвчилсөн хүүгийн биеийн байдал хүнд байна

Менингококкт халдвараар өвчилсөн хүүгийн биеийн байдал хүнд байна

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан шийдвэр гаргасан. Гурван настай хүүгийн халдварын тохиолдол шинжилгээгээр батлагдсан бөгөөд биеийн байдал нь хүнд байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул:

-Менингококктын халдвар маш төвөгтэй халдваруудын нэг. Агаар туслаар халддаг нянгийн халдвар. Бөөрний дээд булчирхайд үхжилт өгсөн тохиолдолд нас барах эрсдэл 100 хувь байдаг. Биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг өвчин. 

Налайх дүүрэгт гарсан тус тохиолдол нь эмнэлэгт үзүүлэх гэж оношлох гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал маш хүнд нөхцөлд эмч дуудсан. Яаралтай баг цаг алдалгүй очиж ажилласан. Энэ хүнд тохиолдол, хүүхдийн бие маш хүнд байсан. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Менигококктын халдвараар хөнгөн өвдсөн тохиолдолд 40 хувь нь, халдвар хордлогын шокоор хүнд өвдсөн хүмүүсийн 95-100 хувь нь нас барах эрсдэлтэй байдаг гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)