Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байгаа аж.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн 23-р хорооны иргэн Б.И “Ч:73 чиглэлийн 04-043 гарааш дугаартай автобусны жолооч Замын цагдаагийн пост буудал зогсохдоо хүнээ аваагүй явсан тул жолоочид арга хэмжээ авч өгнө үү” хэмээн 70044040 дугаарт гомдол гаргажээ.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу автобусны хяналтын камерыг шалгахад тухайн жолооч зорчигчийг аваагүй нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгосон байна.