Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.29

Хавар морь уралдуулахгүй байлаа гээд Монголчууд хохирохгүй!

Хавар морь уралдуулахгүй байлаа гээд Монголчууд хохирохгүй!

Монголчууд хаврын морин уралдаан зохион байгуулахгүй л бол өв соёлоо алдчих гээд байгаа мэт төөрөгдүүлсэн "пи ар" бүхий жагсаал өнгөрөгч бямба гарагт боллоо.

Бусад жагсаалын үеэр морьтой хүнийг төв талбай битгий хэл хотын төв рүү ч нэвтрүүлдэггүй атлаа энэ цаг үед бүр морьт жагсаал хийхийг зөвшөөрсөн нь хачирхалтай. Тэр байтугай тайз засаж, морины дуучид ирж ая дуугаа өргөсөн байна. Өвөл, хаврын морин уралдааныг 2019 онд Засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг ба гэмтэж, амиа алдсан олон арван хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хориглож байжээ.

Судалгааны дүнгээс харахад 1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 орчим хүүхэд амь насаа алдсан байна. 2018 онд л гэхэд 98 хүүхэд мориноос унан гэмтэж, хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хүүхэд амиа алджээ.

Гэтэл жагсагчид маань энэхүү судалгааны дүнг үл ойшоох мэт аашиллаа. Энд унаач хүүхдийн эрх чухлаар хөндөгдөж байгаа юм. Нэг жилд 98 хүүхэд мориноос унаж бэртсэн гэдэг бол аймшигтай үзүүлэлт.

Бямба гарагт болсон тус жагсаалыг органик биш, эрх мэдэлтнүүд, томоохон уяачдын санхүүжилттэй үйл явдал байсан гэж үзэх хүмүүс их байна. Үүнийг үгүйсгэшгүй. Манай улстөрчид дунд морь уяж, стрессээ тайлдаг хүмүүс их. Анх хаврын морин уралдааныг хориглоход ч тэдгээрийн зарим нь эсэргүүцэж л байсан.

Гэвч сүртэй жагссаны хэрээр Засгийн газар шийдвэрээ өөрчлөхгүй л болов уу. Хавар морь уралдуулахгүй байлаа гээд Монголчууд хохирохгүй. Харин уралдууллаа гэхэд эсрэгээрээ хүүхдүүд л...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • А.Амармэнд • 1 өдөр - 66.181.188.208 Хариулах
    Хүний нялх үрсийн амиар наадан зугаа цэнгэл хөөцөлдөг хэдэн баячуудын зохион байгуулсан жагсаалаас айгаад хөхөө өвлийн хүйтэнд морь уралдуулж таарахгүй байх. Тэгвэл тэр баячууд өөрийнхөө үр хүүхэд юм уу ач зээ нараар унуулдаг байх хууль гаргавал яасан юм. Харин ч энэ хотын нударган баячууд улстөрч гаолдуу хүмүүс чинь жинхэнэ ардын цэнгэл наадамыг үгүй хийж байгаа хүмүүс шүү. Хөдөөгийн малчид уяачид улсын наадам морь айрагдуулж чадахаа больсон шүү дээ. Үнэтэй тэжээлээр бордсон эрлийз адуу л уралдуулах болсон биз дээ.