Б.Махбалыг тэнсэнгээр сулласан ч прокурор эсэргүүцсэн тул үргэлжлүүлэн ялаа эдэлж байна
Бусдын амь насыг хохироож ял эдэлж байсан Б.Махбалыг тэнсэнгээр суллагдсан ч прокурор эсэргүүцэл бичсэнээр эргэн хоригдсон байна.
УЕПГ-ын ЯЭАХТХ-н ахлах прокурор Т.Мөнхбаяр:
-Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427-р хаалттай, нээлттэй хорих ангид Б.Махбал ял эдэлж байхдаа ялын тооцоо буруу бодож, хугацааны өмнө тэнсэнгээр суллагдсан. Энэ хэрэгт прокуророор эсэргүүцэл бичиж, эсэргүүцэл биелэгдсэн. Одоогоор холбогдох хууль тогтоомжийн дагуу Б.Махбал нь шүүхээс тогтоосон дэглэмд, хорих ялаа эдэлж байгаа гэв.