Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.14

О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?

О.Цогтгэрэлийг  “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын  цаад шалтгаан юу вэ?

“Эх орон эвсэл” намаас оны өмнөөс нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахаа удаа дараа зарлаж, өнгөрсөн хагас сайн өдөр /2025.01.11/ Сүхбаатарын талбайд боллоо.

Жагсагчид “УИХ тар, Ерөнхий сайд огцор” гэсэн уриаг дэвшүүлж байгаа гэх боловч жагсаалд оролцогчдоос тус жагсаалд ямар зорилготой оролцож байгаа тухай асуухад “Татварын хэмжээг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, авто замын хураамжийг багасгах, Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах, улс төрчдийн хөрөнгийг хураах” гэх мэт  зорилгыг хэлж байв. Товчхондоо “жагсагчид” ямар нэгэн зохион байгуулалт, нэгдсэн нэг үзэл санаагүй,  гол агуулга нь Засаг огцруулах гэхээс илүүтэй нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдүүлэхэд чиглэсэн байсан гэж  хэлж болохоор байв.

Эл жагсаалд төлбөртэй жагсагчид оролцсон байж болзошгүй тухай мэдээлэл гарч, жагсагчдын зарим нь УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийн үүсгэн байгуулсан “ТЭСО” компани ажилчидаа зохион байгуулалтай оролцуулсан, жагсаалд оролцвол өгнө гэж амласан мөнгөө өгөхгүй байгаа тухай мэдээлсэн.

Төд удалгүй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Уучлаарай, амьдралын минь хүнд хэцүү үед ийм  увайгүй зохион байгуулалттай үйлдлээ зогсоохыг хүсье. Ор үндэсгүй зүйл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэе. Энэхүү гүтгэлгийг  хуулийн байгууллагад өгч шалгуулна” гэжээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрсөн дүү нь  нас барж, уй гашуутай байгаа цаг үед түүнийг ингэж  үүсгэн байгуулсан компаниудынхаа ажилчиддаа төлбөр өгч жагсаал цуглаанд оролцуулсан гэх ор үндэслэлгүй яриа мэдэгдлийг яагаад жагсаалд оролцогч зарим иргэд гаргах болов гэдэг асуудал анхаарал татаж байна.

Магадгүй үүний цаана АН-даа нэр хүндтэй кадр болохын нь хувьд, мөн Засгийн газарт АН хамтран оролцсонд шүүмжлэлттэй ханддаг хүний нь хувьд, АН-ын дарга Л.Гантөмөрийн бодлого үйл ажиллагааг эсэргүүцэж ханддаг учир түүний нэр хүндийг нь “зориуд” унагаж, төлбөр өгч ажилчидаа жагсаал цуглаанд оролцуулсан гэж “гүтгэх” ажлыг санаатайгаар зохион байгуулсан юм биш биз гэж хардахад хүрч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ асуудлыг шалгуулж, өөрийн нь компанийн нэрийг барьж, жагсаалд төлбөр өгч оролцуулсан мэт ярьсан хүмүүст хэн ямар үүрэг өгч ингэж хэлүүлэх болсныг хууль хяналтын байгууллагаар нягтлан шалгуулж, үнэн мөнийг нь олуулж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх нь зүйтэй.

Эс бөгөөс олон нийт түүнийг жагсаал цуглааныг санхүүжүүлж, иргэдийг турхирсан гэж ойлгоход хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

 

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)