Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.14

Өөрсдийгөө биш түмнээ боддог байхсан!

Өөрсдийгөө биш түмнээ боддог байхсан!

Бидний сонгож, төрд илгээсэн УИХ-ын гишүүд биднийхээ төлөө бус өөрсдийнхөө төлөө л ажилладаг юм шиг. Цагтаа "Намайг сонгооч ээ" гээд гуйж байсан атал хүслээ гүйцээнгүүтээ эргээд түмнийхээ өр лүү өшиглөж байх жишээний. Тун чиг увайгүй...

Толгой дээр суугаа хэд маань өөрсдөдөө ашигтай хууль баталж, сандал суудлаасаа ховхорсон ч асар өндөр дүнтэй тэтгэмжээр биесээ "шагнах" нөхцөлийг бүрдүүлэхээр улайрч байна. Түмнийг төлөөлж төрд суусныхаа төлөө тэд түмний мөнгөөр хөлжих гэнэ. Яасан их шунал, ямар их тэнэглэл вэ‼️

Ийм л сэтгэлгүй, аминчхан хүмүүс улс орныг удирдан залж буйн жишээ энэ. Тийн байхад хөгжил яриад хол явахгүй нь. Угаас ч дэвжсэн зүйл ховор байна.

УИХ-ын гишүүн гэдэг бол хаан биш. Түмний төлөөлөл. Хүсвэл бид буцаан татаж чадна. Тэр эрх нь бидэнд бий. Гэтэл өнөө хэд маань үүнийг огоорохгүй хязгааргүй эрх эдлэх гээд байх. Хачирхалтай шүү.

Ард түмнийг үнэнхүү доромжилж байгаа юм. Цаг өөр болсон шүү түшээд ээ. Олон нийт хэрсүү болсон. Асуудлыг олж хардаг, эсэргүүцдэг, тэмцдэг, дуугардаг болсон. Дураараа тэгж дургих цаг та нарт хомсхон л байх болов уу даа...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)