Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.22

УТААНЫ СОНСГОЛЫГ УРАГШЛУУЛЪЯ

УТААНЫ СОНСГОЛЫГ УРАГШЛУУЛЪЯ

Утааны сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийхээр болсон. Угтаа утааны оргил үед бус нэлээн хожуу гэсэн үг. Цагаан сарын баяр ч дөхчихсөн байх үе. Иргэд анхаарал хандуулах нь хэр л байх бол...

Улаанбаатар өнөөдөр гамшгийн түвшинд байна. Улс нийтээрээ л харж, мэдэрч, шогширч байна. Гагц улс төрчид л бодит байдлаас ангид байх шиг.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Ялангуяа хүүхдийн эмнэлгүүд. Утаанаас болж иргэдийн дархлаа унаж, ханиад томуунд дарлуулсаар. Дан ганц ханиад томуугаар ч тогтохгүй өөр ямар хор хөнөөл бидний биед учирч байгааг ч урьдчилан мэдэшгүй.

Саарал хот. Сааралдаа дасаж, дарлуулсан иргэд...

Сая 31-ний үдэш Төрийн өндөрлөгүүд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Утааны талаар огт дурдсангүй, шийдэл цухуйлгасангүй, ойшоосонгүй. Улс оронд, нийслэлд асуудал үгүй мэт л аашлав. Ард түмэн үүнд эгдүүцэж байна. Асуудлаа мэдмээр, мэдэрмээр гээд халаглаж байна.

Утааны сонсголоо урагшлуулъя ч гэж дийлэнх нь давалгаалж байна. Энэ санаачилга зөв. Асуудлыг ард түмний нүднээ ил нэн даруй хөндөж, ард нь ямар тушаа буйг илрүүлэх, хэлэлцэх, цаашлаад зохих хүмүүст нь хариуцлага хүлээлгэх л хэрэгтэй.

Дайны талбар шиг энэ хотыг даруй цэгцлэх, даруй цэгцлэх шийдлийг яаравчлан мэтгэх л хэрэгтэй байна. Иргэд хохирсоор, амиа алдсаар. Утаанд хордсоор. Улс төрчид харин ам, гараа хамхисаар л...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)