Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.27

Балмад багш нараа бандсан шиг бандъя!

Балмад багш нараа бандсан шиг бандъя!

Боловсролын салбарт олон асуудал бий. Гэхдээ тэдгээрийн дундаас сүүлийн үед багш, сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд нийгэмд шуугиан дэгдээх боллоо. Багш нь сурагчдаа зоддог, гар хүрдэг. Зүгээр нэг “тоншоод” өнгөрөх ч бус бүр зүй бус балмад авир гаргаж, хүүхдийн эрхэнд ноцтой халддаг үзэгдэл газар авлаа.

Хүүхдүүдэд сайн сайхан, зөвийг үлгэрлэн, номлох ёстой хүмүүс өөрсдөө ийм авир гаргаж байхад тэдгээрээс суралцаж байгаа бидний үр хойчис ямар хүмүүжлээр хүмүүжих вэ. Мөн сурган хүмүүжүүлэгчид гэх тэдгээр хүмүүсээс бид юу хүлээж, хэрхэн итгэл дайх вэ.

Саяхан Архангай аймгийн нэгэн сургуулийн багш хүүхдэд зүй бус хандаж, олон нийтийг бухимдууллаа. Өөрөө түүнийгээ алдаа байсан гэжээ. Уг нь тэд ийм алдаа гаргах ёсгүй л. Хүүхэдтэй ажиллах хэцүү. Бухимдах үе бишгүй л тохионо. Тэглээ гээд хүүхдэд гар хүрэхдээ тулам ес зүйгүй үйлдэл гаргана гэдэг нь харин туйлын зохимжгүй.

Хамгийн хачирхалтай нь тус сургуулийн бусад багш нар хүчирхийлэл үйлдсэн багшаа өмөөрөх хандлагатай байх. Тус сургуулийн багш нарын дундын чат дэлгэгдсэн. “Нэг тогооноос хоол идэж байж” гэж ирээд л нэгийг нь буруутгаж, нөгөөг нь өөгшүүлж харагдана билээ. Үнэхээрийн гутамшигтай. Үгүй ээ энэ салбарт чинь чухам ямар гамшиг нь нүүрлээ вэ дээ л гэмээр...

Боловсролын сайд, холбогдох яам нь багш нарынхаа ёс зүй, ухамсрын асуудалд анхаарал хандуулж, ёс зүйн алдаа гаргасан багш нараа хатуу бандаж байх хэрэгтэйг эл үйл явдал нотолж байх шиг. Зохих сургалт, семинаруудад хамруулж, багш нарын тоонд анхаарал хандуулахаасаа илүү байгаа хэдийнхээ оюун ухаан, зүрх сэгэлтэй нь тулж ажиллахгүй бол түмний хүүхдийг түйвээгээд дуусах нь бололтой шүү, энэ хэдэн багш нар чинь...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)