Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.27

Эверестэд амиа алдсан уулчдад Олон улсын хэмжээний мастер цол олголоо

Эверестэд амиа алдсан уулчдад Олон улсын хэмжээний мастер цол олголоо

Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нарт Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848 м д.т.д) оргилд Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийсэнд Олон улсын хэмжээний мастер цол олгохоор боллоо.

Уг шийдвэрийг МУҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүд баталлаа.

Сануулахад, 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилын амжилтыг нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Тэд буухдаа амиа алдсан.

Улмаар Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25-ны өдөр уулнаас буулгасан. Харин 8300 метрийн өндөрт хадан хавцал дундаас олдсон Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон учир Эверестийн оргилд үлдээсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)