Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.21

Цагдаагийн алба хаагчид "гэмт хэрэг" үйлдэхээр иргэд бид хэнд итгэх вэ?

Цагдаагийн алба хаагчид "гэмт хэрэг" үйлдэхээр иргэд бид хэнд итгэх вэ?

Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, хууль сахиулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй ЦАГДААГИЙН албан хаагчид өөрсдөө хууль зөрчиж, “гэмт хэрэг” үйлдсэн байхаар иргэд та бид ХЭНДЭЭ итгэх вэ?

Бидэнд ирсэн мэдээллээр Эрүүгийн цагдаагийн алба хаагч У, Г нарын нэр бүхий 5 цагдаагийн алба хаагч нар нийлж 22 орчим тэрбум төгрөг Монголбанкаар дамжуулан гаднаас оруулж ирж, улмаар эхнэрийнхээ компаний дансаар гаргаж авсан байх магадлалтай аж.

Энэ хэргийн улмаас эдгээр алба хаагчдыг дайчлан баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Гэтэл шалгалтын явцад зарим цагдаагийн эрх бүхий хүмүүс шалгагдаж буй хүмүүсийг хилээр гаргаж зугтаалгасан байх магадлалтай гэх.

Цагдаа цагдаагаа яг шалгаж, хариуцлагаүүрүүлж чадах уу? гэж иргэд асууж байна.

Цагдаа, АТГ, Прокуорор, Онцгой, Тагнуул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, бүх шатны шүүхийн шүүгч гэх зэрэг тусгай субъектыг шалгадаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг татан буулгаад 10 гаруй жил болж байна.

Энэ байгууллагыг татан буулгасныг өнөөдрийн энэ цаг хугацаанаас эргэн харвал эдгээр байгууллагуудын өөрсдийн нь “лобби” байсан юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг татан буулгаснаас хойш хүчний байгууллагуудын удирдах албан тушгааалтнууд илүү их “бэлжсэн” гэж хуулийн салбарынхан дотроо ярих юм билээ.

Ямарч байсан Цагдаа, АТГ, прокуорор, Онцгой, Тагнуул, Шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, бүх шатны шүүхийн шүүгч гэх зэрэг тусгай субъектыг шалгадаг байгууллагын нэн даруй байгуулахгүй бол энэ салбарынхан өөрсдөө авлигад идэгдэж, нийгэмд шударга ёс улам бүр алдагдах бий гэсэн болгоомжлол иргэдэд төрж байна.

 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)