Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.21

Дэлхийн улс орнуудад хориглогдсон, иргэдийн амь насыг аюулд хүргэх ВИАГРА нэртэй “хор”-ыг нэгэн улстөрчийн эзэмшдэг секс шопоор зардаг гэв үү?

Дэлхийн улс орнуудад хориглогдсон, иргэдийн амь насыг аюулд хүргэх ВИАГРА нэртэй “хор”-ыг нэгэн    улстөрчийн  эзэмшдэг секс шопоор зардаг гэв үү?

Ковидын дараа цөөнгүй залуу хүмүүс тодорхой шалтгаангүйгээр зүрх нь хаагдаж амь алдсан тухай мэдээллийг бид сошиал орчноос бишгүй харж байсан. Гэтэл секс шоп ажиллуулдаг Мөрөн гэх энэ залуугийн ярьснаар бол цаанаа улс төрч эзэнтэй “секс шоп” сүлжээ дэлгүүр хүний эрүүл мэндэд нууц ноцтой аюул учруулахуйц, амь насыг нь хөнөөх хэмжээнд зүрхийг нь ачаалуулдаг, олон улсад хориглогдсон эмийг бэлгийн чалх сайжруулдаг  ВИАГРА нэрээр Монгол улсад худалдаалж байгаа тухай МАШ НОЦТОЙ мэдээллийг хүргэлээ.

Түүний ярьснаар виагра эмийн зөвшөөрөгдөх  тун 100 мг-ээс ихгүй байдаг бол дээрх улс төрчийн секс шоп дэлгүүрүүдэд түүнээс 38 дахин их тунтай буюу 3800 мг-тай эмийг худалдагч нь 100 мг-тай, эмийн ургамлаар найруулж хийдэг хэмээн санаатай ХУДАЛ хэлж зарж байгаа гэнэ.

 

Энэ эмнээс 3 ширхэгээс олон  уусан тохиолдолд эрчүүдийн зүрхэнд хэт ачаалал өгч, улмаар зүрх нь хаагдаж нас бардаг гэдгийг “Үхэлд хүргэж мянган шалтгаан” нэвтрүүлгийн жишээнээс харж болох аж.

Тэгвэл иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах хэмжээний энэ эмийг улсын хилээр хэрхэн оруулж ирдэг, эмийн хяналтын газрыг яаж аргалдаг, хэдэн зуу дахин өндөр үнээр худалдаалдаг энэ сүлжээ секс шоп дэлгүүрийн нууц эзэн, УЛС ТӨРЧ хэн вэ.

Түүний эхнэрийг нь АНУЖИН гэдэг тухай энэхүү видеонд дурьдаж байна.

Олны ярианаас харвал НИТХ-ын төлөөлөгч нэг эрхэмийн эхнэр нь секс шоп дэлгүүрүүд ажиллуулдаг гэх бөгөөд магадгүй түүний эхнэрийн ажиллуулдаг дэлгүүр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, зөвшөөрөлгүй, олон улсад хориглогдсон ийм эмийг хууль бусаар оруулж ирж худалдаалан, иргэдийн эрүүл мэнд амь насанд заналхийлж байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Наана улс орны хөгжлийн төлөө зүтгэж байна, иргэд сонгогчдын сайн сайханы төлөө ажиллаж байна гэж ярих УЛС ТӨРЧ эрхэм  цаанаа “мөнгө улаан, нүд цагаан” гэгчийн үлгэрээр иргэдийг ҮХЭЛД хүргэх эмийг оруулж ирэн, зориуд худал мэдээлэл өгч сүлжээ дэлгүүрээрээ худалдаалж байгаа нв ҮНЭН үү гэдгийг цагдаа, тагнуулын байгууллага шалгах цаг нь хэдийнэ болжээ.

Дэлгэрэнгүй видеог та бүхэн ЭНД дарж үзээрэй

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)