Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.19

Бусдын зовлон дээр ЗООЛОГЧ...

Бусдын зовлон дээр ЗООЛОГЧ...

"IHC" койныг сүр дуулиантайгаар зах зээлд нэвтрүүлсэн ч алдагдал хүлээж, олон олон залуус, гэр бүлийг хоолноос нь салгасан О.Мөнхжин өнөөдөр гэмгүй мэт аашилж, жигтэйхэн баяны дүрээр амьдарч, аж төрж явна. Монголын ард түмэн түүнд итгэсэн, итгэтэл нь ч тэр сайн сэнхрүүлсэн. Гэвч бодит байдал дээр хэлсэн шигээ байсангүй. Асар их мөнгө эргэлдүүлэн өөрөө хөлжиж, асар ихээр бусдыг зовлон, шаналалд унагасан. Санхүүгийн залилан, гэмт хэрэг үйлдсэн. Гэвч хамгийн шударга бус нь тэр өөрөө гэм үүрсэнгүй. Хэсэг цагдан хоригдоод л өнгөрсөн.

О.Мөнхжин АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн нэгэн гэдэг. Бүр БЗС-гийн тэтгэлгээр суралцсан байдаг. Гэвч мөн л олны жишгийг дагаж зээлээ буцаан төлөөгүй. БЗС-тай холбоотой дуулиан газар авангуут л тэр нэрээ цэвэрлэхээр сайн дураараа тэтгэлгийн мөнгөө буцаагаад төрд нь төлчихлөө гэх ухааны юмсыг ярьж, хэлж, бичиж байв. Гэвч тэр нь оргүй худал болохыг зарим хүмүүс шүүгээд, дэлгээд эхэлж...

Мөн О.Мөнхжин сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн "SG Apes” багийн эзэн. Тус багийн тамирчдыг Монголд байхгүй дүнгээр цалинжуулж, дэмжидгээ байнга олон нийтэд зарлаж, "сайрхдаг". Монголын сагсан бөмбөгийн хөгжилд миний оруулсан хувь нэмэр их гэж "аархдаг". Гэвч тэр өөрөө тийм ч "аархам" араншинтай, намтартай хүн биш нь харамсам...

Ааш, зангийн хувьд асуудал их гаргадаг. Ялангуяа сагсан бөмбөгийн талбайд бусдыг доромжлох, бусад руу асаж, агсамнах үйлдэл тогтмол гаргадгаараа "алдартай". Олон нийт ч шүүмжлэлтэй ханддаг. Дэлхийн өндөр боловсрол эзэмшсэн нэгэн гэмээргүй дорд хандлага "үнэртүүлдэг" нь нэг талаар өрөвдөм.

Хэсэг хоригдож гарч ирээд ёстой хэсэг л гэгээрсэн аятай аашилж байсан тэрбээр өнөөдөр эрс өөрчлөгдөж, баян, баярхуу нэгний дүр, аягаар л амьдрах болжээ. Уг нь гэгээн цагаан мөрөөр амьдраад энэ хүрсэн бол тийн аашлахыг нь өнгөрөөхсөн. Гэвч О.Мөнхжин бол түмний зовлон дээр л зоолж яваа шүү дээ.

Манай хууль, шүүхийнхэн уг нь дорвитой байж, О.Мөнхжин тэргүүтнүүдэд шударга ёсны үнэ цэнийг мэдрүүлмээр байгаа юм. Түмэн олныг хохироосон хохиролыг нь эргэн төлүүлмээр. Хөрөнгийг нь хурааж, хатуухан гэм хүртээмээр. О.Мөнхжинд хулхидуулсан залуус гудмаар л нэг зовлонгоо мэрэн алхалж байна. Харин тэр тээр дээр хаан мэт л...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)