Тог цахилгаан өнөө ч бидний МӨРӨӨДӨЛ байсаар...
Нар сар, салхи шуурга ярихаас хэтэрдэггүй, олны амыг ангайлгам эшлэлүүд хэлж, өрөөлийг хөгжөөхөөс өөрөөр гавьдаггүй эрхэм сайдыг төрхөмд нь буцааж, тэтгэвэрт нь гаргасан нь дээр биз ээ. Цаг үеийн нөхцөл байдал тийн шаардаж байна.
Эрчим хүчний салбар элгээрээ хэвтжээ. Хэвтээд ч удсан даа. Өндийлгөнө гээд л Б.Чойжилсүрэн сайд болсон. Өндийлгөж дөнгөсөнгүй, хатгалгаа шуухинааг нь ужгируулж, харин ч бүр тэнхрэхийн аргагүйд живүүлэх шиг...
Салбар удирдах чадамжгүй нь нот бат болсон. Харин өнөөг хүртэл энэ суудалд байсаар байгаа нь хачирхалтай. Аргална аа л гэдэг болсон. Аргацаах бус асуудлыг бүрмөсөн шийдэх шийдэл, гарц л олмоор байгаа юм л даа. Том том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөмөөр, хөдөлгөх боломж эрэлхийлмээр.
Нийслэлчүүд 21-р зуунд лааны гэрэлд аж төрж байна. Улсын нийслэл нь тог, цахилгаангүй, тийм өрөвдмөөр. Тог цахилгаан гэгч 20-р зуунд л бидний мөрөөдөл байсан өнөөд ч бидний мөрөөдөл хэвээр. Дээрээ залсан нөхөд маань биднийг ийм л байлгаж байна, ийм байлгах ашиг сонирхол ч бас тэдэнд байна.
Б.Чойжилсүрэн мэт урагшгүй албатуудаар төрөө түшүүлсэн улс яаж ч хөгжих вэ дээ. Олон түмэн минь нэгийг тунгаамаар, ухаармаар...