Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.19

Монгол түмний эрх ашиг чухал уу, нүүрсчдийг ашиг хонжоо чухал уу?

Монгол түмний эрх ашиг чухал уу, нүүрсчдийг ашиг хонжоо чухал уу?

Дэлхийн зах зээл дээр алт, нүүрс, зэсийн үнэ нь  өсөөд, Монгол Улсын зээлжих зэрэглэл  урагшлаад, олон улсын байгууллагуудаас өгөх үнэлгээ нэмэгдээд ирэхтэй зэрэгцэн дотоодын “зодоон” нь идэвхждэг нь нууц биш.

Ардчилал гарснаас хойшхи 34 жилд ийм л байсан. Ямар сайндаа л Засгийн газрууд дунджаар 1,5 жилийн настай байх вэ. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар харьцангуй тогтвортой байгаа ч дээр хэлсэнчлэн “Дотоодын зодоон” түүнийг онилоод эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөрштэйгээ удаа дараа уулзаж,  Гашуунсухайт Ганц мод төмөр замын хэлэлцээрийг ахиулж, нүүрс тээврийн асуудлыг УИХ-аар асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр болсонтой зэрэгцэн үүнийг олон жил “гацаасан”, нүүрс олборлох тээвэрлэх, ачих буулгах зэрэг олон төрлөөр ашиг олж ирсэн компаниудын цаад эзэд, улс төрчид “сандарч” байгаа бололтой.

Тэд өмнөх шиг УИХ 76 гишүүнтэй байсан бол парламентын гишүүдийг өлхөн “худалдаж аваад”, өөрсдөддөө ашигтай шийдвэр гаргуулж, Засгийн газрыг ганхуулж, Ерөнхий сайдыг огцруулж чадах байсан биз.

Харин 126 гишүүнтэй парламент Нүүрсчдийн дур зоргоор тийм ч амархан “хөдлөхгүй” нь тодорхой. Иймээс “Нүүрчдийн бүлэг” ашиг орлогоо бууруулахгүй байх, өөрсдийгөө илчлэхгүйн тулд жагсаал цуглаанд бусдыг “турхиран” өдөөж, Засгийн газрыг шүүмжлэн дайрч, Ерөнхий сайдыг  огцруулах акци арга хэмжээг шат дараатай явуулах нь тодорхой болж байх шиг байна.

Гэхдээ эрхэм уншигч та Монголын улсын баялагийг “Нүүрсчдийн бүлэглэл” гэх хэдхэн хүн хувааж “идэх” нь ёстой юуү, Монголын ард түмэн бүх нийтээрээ хүртэх нь зөв үү гэдгийг эрх биш анзаарч ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)