Монголчууд Хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хороожээ
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд БНХАУ-ын иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Бээжин-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирсэн БНХАУ-ын иргэдийг монгол иргэд барьцаалж, нэг хятад иргэнийг буудаж, амь насыг нь хохироожээ.
Уг хэрэгт нэр бүхий монгол иргэдийг холбогдуулан саатуулаад байгаа ба тэд БНХАУ-ын иргэдээс их хэмжээний мөнгө нэхэж, дарамталж байсан гэх мэдээлэл бий.
Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.