Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.26

"Мөнгөгүй бол заяандаа л найд"!!!

"Мөнгөгүй бол заяандаа л найд"!!!

Эрүүл мэндийн салбар шаварт шигдсэний нэг нотолгоо нь ЭМД-ын сан хоосорсон явдал боллоо. Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлтэйгөөр авах боломжгүй болж, хатуухан хэлэхэд бултаараа бид “улсдаа хаягдлаа”. Ийм хөөрхийлөлт нөхцөл байдлын үрийг үе үеийн Эрүүл мэндийн сайдууд, эрх мэдэлтнүүд, улс төрчид “тарьсан” нь гарцаагүй. Сангийн мөнгийг хувийн банкинд байршуулж, хүүгээр нь хөлжих гэсэн шуналтнуудын санаархал эцэстээ хэдэн сая иргэдийн гаслан болов оо.

Өвдвөл улс маань биднийг энэрэхгүй, урдаас харин төлбөр нэхнэ. Өчнөөн жил халаасаа сэгсрүүлж, улсдаа татвар төлсний хариу иргэд бидэнд ингэж л ирлээ. “Мөнгөгүй бол үх” л гэсэн агуулга юм шиг. Мөн чиг их дарлаж, даапаалж байна даа биднийг.

Тогтмолын Мөнхсайхан сайд одоо дорвитой хөдөлмөөр. Ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэмийг тэр дангаар үүрэхгүй ч засаж сайжруулах, шийдэл гаргах үүрэг, эрх мэдэл нь түүнд бий. Шагнал гардуулж, өөрийнхөө үйл хөдлөл бүрийг бичлэг болгон цацаж, попорсоор л явах юм. Салбарын асуудлаа мэдэрч, түмний зовлонг нимгэлэхийн төлөөнөө санаа чилээвэл ямар вэ, сайд аа...

Мөн түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сан хоосроход нөлөөлсөн бодит шалтгаан, бодит гэмтнүүдийг олж тогтоон, ял зэм хүртээх, сангийн мөнгийг боломжит байдлаар эргүүлэн төлүүлэх тал дээр хууль хяналтын байгууллагынхантай нягт хамтран ажиллаж, манлайлал үзүүлэх нь зүй.  

Танай Эрүүл мэндийн салбар нар үзэхээ байгаад удсан шүү сайд аа. Таныг л гэрэлд хөтөлнө гээд жигтэйхэн сайшааж энэ албанд томилсон, намынхан чинь. Ард түмэн ч багагүй итгэл хүлээлгэсэн. Хүлээлтэд нэг л хүрэхгүй нь. Хүлцэх дургүй л ард түмэнд дээ бид, сануулчихъя...   

     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)