Төрийн алба хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6 хувь нэмэгдүүлнэ
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн бариад буй.
Ерөнхийлөгчийн хоригийн дагуу төсвөөс зарим зардлыг хасаж алдагдалгүй төсөв өргөн барьж байгаа. Ингэхдээ зарим шаардлагатай зардлыг бууруулахгүйгээр тусгасан байгаа юм. Тухайлбал хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалин зэргийг хөндөлгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барьсан байна.
Тодруулбал, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувь нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах зардлыг тусгасан ба Улсын Их Хурлаас тус хуулийг хүчингүй болгож шинээр өргөн мэдүүлэхээр Засгийн газарт үүрэг болгосон. Улмаар шинээр өргөн мэдүүлж байгаа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувь нэмэгдүүлэх арга хэмжээг хөндөхгүй хэвээр үлдээхээр тооцжээ.