Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.24

Ц.Нямсүрэн: Ирэх онд төрийн өмчийн 24 барилгыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байдлаар тохижуулна

Ц.Нямсүрэн: Ирэх онд төрийн өмчийн 24 барилгыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байдлаар тохижуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас 10 дахь удаагаа хөгжлийн бэрхшээл судлал-салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг "Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж" сэдвийн хүрээнд 11 дүгээр сарыэ 30-нд зохион байгууллаа.

Энэ үеэр ХБХХЕГ-ын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн "Бид өмнө жил энэхүү хурлаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт сэдвийн хүрээнд зохион байгуулж тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн. Харин энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн талаар хэлэлцэж байна.

Өөрөөр хэлбэл барилга байгууламж, зам талбайн тохижуулалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй байдлаар хийгдсэн асуудал сөхөгдөж байгаа. Манай улсад 2019 оноос өмнө баригдсан барилгууд ерөнхийдөө ямар ч хүртээмжгүй. Хэдийгээр гаднаасаа ороход  налуу зам тавьдаг ч орцонд ормогц лифтгүй гэхчлэн олон тулгамдсан асуудал бий.

Эдгээрийг шийдвэрлэхэд багагүй хөрөнгө зарцуулна. Гэвч олон улсад уг асуудлыг бүрэн шийдэж болсон. Тиймээс манайд ч боломжтой гэж үзэж байна. Уг ажлыг эхлэл болгож яамнуудаас эхлээд эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 24 барилгыг хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлагыг ирэх ондоо багтаан шийдвэрлэнэ. Улмаар эдгээр асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барина" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)